Эрдмийн чуулган №21/01

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн чуулган" эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 3 сарын 25-26-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдлаа.

Тус хуралд Уул уурхай, Эрчим хүч, Мэдээллийн технологи, Механик инженер, Хэл шинжлэл, Менежмент гэсэн чиглэлүүдээр нийт 22 илтгэл хэлэлцүүлэв.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Багш, судлаачид, Оюутан, Магистрант оюутан, Доктoрант оюутан гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдлаа. Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг доорх холбоосоор татаж авах боломжтой.