Эрдмийн чуулган №23/01

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Эрдмийн чуулган" эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 3 сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус хуралд Уул уурхай, Эрчим хүч, Мэдээллийн технологи, Механик инженер, Боловсрол судлал, Менежмент гэсэн чиглэлүүдээр нийт 10 илтгэл хэлэлцүүлэв.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Багш гэсэн 1 төрлөөр зохион байгуулагдлаа. Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг доорх холбоосоор татаж авах боломжтой.